Ням 8-р сар 01
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг,   Үзсэн : 3

 “БАРЛИ КОНСОРЦИУМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА

 “ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ЗҮГ ХАМТДАА

Алсын хараа: “Монгол толгойгоор Монгол улсаа хөгжүүлэх, Монгол улсдаа эзэн нь байцгаая

 “Барли консорциум” нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, гадагшаа урсах мөнгөн урсгалыг бууруулах, шинэ техник технологийг Монголдоо хурдацтай нэвтрүүлэх, хамтын хүч, бүтээлч санаа, эв эеийг эрхэмлэх, бүх нөөц бололцоогоо дайчлан дэлхийд Монгол улсаа таниулах, хөгжүүлэх, хүртээмжтэй төслийг хэрэгжүүлэгч, дотоод гадаадын байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нэгдсэн бодлоготой төрийн бус байгууллага юм.

 “Барли консорциум” нь анх 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдсан билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн нэгдсэн бодлогоо баримтлан Монголд төдийгүй олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг салбартаа тэргүүлдэг 18 компанийг нэгтгэсэн байгаа бөгөөд цаашид компаниуд болон хувь хүмүүс элсүүлэх хүрээгээ тэлэх зорилттой ажиллаж байна.

 БАРЛИ КОНСОРЦИУМ НЬ:

·         Бодлогын дэд зөвлөл

·         Гишүүнчлэлийн дэд зөвлөл

·         Хяналтын хороо

·         Гадаад харилцааны алба

·         Судалгаа, шинжилгээний алба

·         Төслийн алба

·         Ажлын алба

·         Хүний нөөц

·         Барли клуб

·         Бусад гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 Барли Консорциумын дэргэд “Барли” клуб үүсгэн байгуулагдан нийгмийн оюунлаг оюутан залуустай нягт хамтран ажиллаж тэдний сурч боловсрох соён гэгээрэх үйл явцад тодорхой дэмжлэг өгч, тохирсон салбарт нь зөв чиглэл өгөх үүднээс олон тэмцээн уралдаан, уулзалтууд, лекц семинаруудыг зохион байгуулах төлөвлөгөөтэйгээр үйл ажиллагаа явуулсаар байна.

 “Барли консорциум” нь Монгол улсыг дэлхийн улс орнуудтай эдийн засаг болон гадаад худалдааны түвшинд хамтран ажиллах таатай нөхцлийг бүрдүүлж, хөгжлийн гарцыг тодорхойлох, хариуцлагатай бизнесийг хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтрах, шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, гишүүн байгууллагуудын гүүр болох зорилт тавин ажиллаж байна.

“БАРЛИ КОНСОРЦИУМ” –ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

·         Уул уурхай

·         Барилга

·         Дэд бүтэц

·         Хүнс, хөдөө аж ахуй

·         Газар тариалан

·         Аялал жуулчлал

·         Эрүүл мэндийн техник тоног төхөөрөмж

·         Үйлдвэрлэл

“БАРЛИ КОНСОРЦИУМ” -ЫН ХИЙГДЭХ ТОМООХОН АЖЛУУД

·         БАРЛИ PLAZA

·         Барли 108 орон сууц цогцолбор

·         Төслүүд

·         Барли хотхон

·         Аялал жуулчлалыг хөгжүүлэх

·         Барли брэндийг бий болгох

·         Мэргэжлийн сургалтууд

·         Орон сууц хөтөлбөр

·         Ундны ус , цэвэрлэх байгууламж

 БИД БҮХЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОН

·         Худалдаа аж үйлдвэрийн танхим

·         Элчин сайдын яамдууд

·         Сооросын сан

·         Монголын мянганы сорилтын сан

·         Нийслэлийн бизнес хөгжлийн төв

·         Олон улсын байгууллагууд

·         Хөдөө орон нутгийн байгууллагууд

 ОЙРД ХИЙГДЭХ ЗОРИЛТУУД

·         Эрдэнэтийн 2-р хороололын цогцолбор хотхон барих

·         Дорноговийн аж үйлдвэрийн паркад хамтран ажиллах

·         Мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулах

·         Олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах

·         Олон улсын нэрт эрдэмтэд болон бизнесийн лидэрүүдийг улс орондоо урьж үнэтэй зөвлөгөө авах

·         Залуу боловсон хүчнийг дэлхийд таниулж улс орны нэр хүндийг өндөрт өргөх гэх мэт зорилтуудтай ажиллаж байна.

 ГАДААД ХАРИЛЦАА

·         Гишүүн байгууллагуудын гадаад харилцааг өргөжүүлэх

·         Олон улсын үзэсгэлэн яармагт гишүүнээр элсүүлж оролцуулах

·         Техник тоног төхөөрөмж нийлүүлэх

·         Хөрөнгө оруулагчдыг татах

·         Үйл ажиллагааны чиглэл нэг байгууллагуудтай холбож гүүр болох

 КОНСОРЦИУМД ЭЛСЭЖ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА БОЛСОНЫ ДАВУУ ТАЛУУД

·         Байгууллагуудынхаа нэр хүндийг өндөрт өргөж баталгаа нь болж өгөх

·         Гишүүн байгууллагуудаа шаардлагатай мэдээллүүдээр нь хангах

·         Гишүүн байгууллагадаа хөнгөлөлт үзүүлэн төсөл, тендер, уулзалт, лекцүүдэд хамруулах

·         Гишүүн байгууллагуудынхаа боломжуудыг судлаж, шинэ ажлын саналуудыг санал болгох

·         Хөгжингүй улс орнуудын томоохон байгууллагуудын жишигт нийцүүлэн гишүүн байгууллагуудаа хөгжүүлэхэд түлхүү анхаарах

·         Олон улсын стандартын ISO –ийн сургалтанд сургаж мэргэшүүлэх

·         Гишүүдийнхээ дунд тэмцээн уралдаануудыг тогтмол хугацаанд зохион байгуулах

·         Үйл ажиллагааны чиглэл төсөөтэй дотоодын болон гадны байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулж цаашид хамтарч томоохон ажлуудыг гүйцэтгэх бүрэн боломж нээгдэнэ.

·         Гадны болон дотоодын томоохон хөрөнгө оруулалтуудыг татах

·         Байгууллагууд маань ажлын байраар хангагдана.

·         Нийгмийн олон салбарууд руу хөрвөх боломжтой болно

Зургийн цомог

  • DSC_0008.jpg
  • DSC_0055.jpg
  • IMG_0069.JPG
  • DSC_0037.JPG
  • IMG_0013.JPG
  • IMG_0029.JPG
  • IMG_0072.JPG
  • IMG_0077.JPG
  • IMG_0051.JPG
  • IMG_0091.JPG
  • IMG_0061.JPG
  • IMG_0042.JPG
  • DSC_0051.JPG
  • IMG_0097.JPG
  • IMG_0098.JPG
  • DSC_0058.jpg
  • IMG_0100.JPG
  • IMG_0063.JPG
  • IMG_0083.JPG
  • DSC_0017.jpg
  • IMG_0094.JPG
  • IMG_0086.JPG
  • DSC_0022.jpg
  • IMG_0073.JPG
  • DSC_0033.JPG
  • DSC_0020.jpg

Нэвтрэх хэсэг

Сайн байна уу!

Та www.shildeg.mn -д холбогдсон байна. Таны IP хаяг: 38.107.191.94 Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Яг одоо

Манайд 1 зочин онлайн

Цаг хугацаа ...

Вальютын ханш

Цаг агаар